Өнөөдөр дэлхий даяар хаа сайгүй алт хэмээх металл байх болсон учир 24 каратын алтаар бүрсэн iPhone 6 болон iPhone 6 Plus ухаалаг гар утаснууд гэдэг тийм ч гайхаад байхаар зүйл биш болжээ. Хятадын NavJack компани iPhone гар утасны дээрх хоёр загварыг доторх Touch ID home button-той нь цуг алтаар бүрсэн гэдгээ мэдэгдсэн байна. Үзэмжийн тал дээр алтан бүрмэл хийснээс гадна Corning Gorilla Glass 3 давхаргаар iPhone-ы өөрийнх нь шилэн нүүрийг бүрж өгснөөр илүү бат бэх болгож өгсөн гэнэ. Мэдээж эдгээр загварууд хямдхан биш байх нь ойлгомжтой ч ямар үнэ өгөхөө хараахан зарлаагүй байна.



