Bluetooth таны биед хортой юу?

Өнөөдөр бидний хэрэглэж байгаа гар утас, кейбоард, принтер, чихэвч гээд 6000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Bluetooth-тэй болжээ. Гэтэл энэ технологи бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?


Юуны түрүүнд энэ технологийн үүслийн тухай өгүүлье. 2,4-2,485 GHz-ийн давтамжаар богино зайд мэдээлэл дамжуулах технологийг Bluetooth гэнэ. Шведийн Ericsson компани анх 1994 онд энэ технологийг бүтээжээ.

Шведийн Ericsson компани анх 1994 онд энэ технологийг бүтээжээ.

Өнөөдрийн байдлаар энэ технологийг өөрсдийн бүтээгдэхүүндээ ашигладаг 20,000 компани байдаг бөгөөд зах зээл дээрх хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүд Bluetooth 4.0 хувилбарыг ашиглаж байна.


Хамгийн сонирхолтой нь X зууны үед амьдарч байсан Данийн овог аймгуудыг нэгтгэж, өөрийн эзэнт гүрнийг босгож байсан Harald Bluetooth-ийн нэрээр энэ технологийг нэрлэжээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар гар утаснаас ялгарах цацраг идэвх тархины хорт хавдар үүсгэх шалтгаан болж болно гэжээ. 2010 оны судалгааны тайланд дурдсанаар 10 жил гар утас хэрэглэсэн хүн тархины хорт хавдар тусах магадлал 240 хувиар өсдөг гэсэн байна.

Компаниуд зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулахын тулд "Ямар ч аюулгүй” гэх нэршлийг бий болгожээ

Гэтэл үүнтэй адил Bluetooth-ийн талаарх хангалттай судалгаа хийгдээгүй аж. Энэ технологийг агуулсан төхөөрөмж бүтээдэг компаниуд зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулахын тулд "Ямар ч аюулгүй” гэх нэршлийг бий болгожээ.
 
Шведийн Үндэсний Институтийн хийсэн судалгаагаар Bluetooth-тэй чихэвч гар утастай адил цацраг идэвх ялгууралдаг болохыг тогтоосон байна. Тиймээс энэ технологитой холбоотой эрүүл мэндийн асуудлууд сөхөгдөж эхэлжээ.

Ерөнхийдөө Bluetooth-ээс ялгарах цацраг идэвхийг богино долгионы цацраг гэж ойлгож болно.
 
Долгионы хэмжээ богино бөгөөд давтамж нь өндөр учир их хэмжээний мэдээллийг хол зайд ямар нэгэн утасгүйгээр дамжуулах боломжтой болгосон технологи нь Bluetooth юм.

BLUETOOTH-ИЙН БОГИНО ДОЛГИОНЫ АЮУЛ

Ямар ч төрлийн утасгүй технологи богино долгионы цацраг ялгаруулж байдаг. Харин энэ цацраг урт хугацаанд хүний биед нөлөө үзүүлдэг аж.

Жишээ нь богино долгионы цацраг доор дурдсан зүйлсийн шалтгаан болж болно:

  • Хорт хавдар
  • Цус багадалт
  • Тархины хавдар
  • Альзхеймер
  • Аутизм
  • Үр зулбалт
  • Төрхийн гажиг
  • Судас хатуурах
  • Үс унах

Үүгээр зогсохгүй дулаан ялгаруулдаггүй богино долгионы цацраг хүний Удамшлын кодыг ч өөрчлөх чадалтай аж.

Түүнчлэн Bluetooth бүхий чихэвч байнга хэрэглэснээр дараах үр дагаварт хүрч болно:

  • Хараагүй болох
  • Сонсголгүй болох
  • Тархины хавдар
  • Толгой өвдөх

BLUETOOTH-ИЙН АЮУЛЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ?

Хэрвээ та Bluetooth-тэй чихэвч хэрэглэдэг бол өдөржин асаалттай байлгадаг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Тиймээс хамгийн энгийн арга бол үүнийг унтраах юм. Мөн зарим зүйлсийг хэрэглээнээсээ хасаж болно.

Тэрнээс ор тас хэрэглэхгүй болно гэвэл утгагүй. Тэгээд ч технологийн компаниуд "Утас таслах нь” гэдэг кампанит ажил өрнүүлж эхэлсэн учир 20 жилийн түүхтэй энэ технологийг тун удахгүй халах өөр арга зам олох биз.

 

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Your Name:*
E-Mail:
Comment:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Security Code: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.