Германы арми байлдах чадвартай юу?

Саяхан НАТО-гийн цэргийн хүчин болон ХБНГУ-ын армийн хамтарсан хээрийн сургуулилалт болж өнгөрсөн. Энэ үер Германы армийн явган цэрэг тээвэрлэх зориулалттай хуягт тэргэн дээр хуурамч, бүр модоор хийсэн буу байрлуулсан нь илэрсэн байна. 2014 байдлаар 32,8 тэрбум еврогийн төсөвтэй вропын томоохон армийн нэгд тооцогддог Германы зэвсэгт хүчин яагаад модон буу ашигласан шалтгааныг ойлгоход амар биш бололтой. 

 

Украины ид хямралын үед болсон энэхүү хамтарсан хээрийн сургуульд оролцсан Германы анги нэгтгэл нь НАТО-гийн шуурхай дайчлагдах хүчний бүрэлдэхүүнд багтаж байсан нь ихээхэн шуугиан тариад байна.

 

Украины хямралаас үүдэн НАТО-ын гишүүн улсууд хамтран 5000 цэргээс бүрдсэн шуурхай дайчлагдах хүчин байгуулахаар шийдсэн билээ. Эхний ээлжинд Франц, ХБНГУ, Итали, Польш, Испани болон Их Британийн цэргүүд энэхүү шуурхай хүчийг бүрдүүлэх юм. Мөн зургаан удирдлага-хяналтын төвийг оросын хилийн ойролцоо буюу Латви, Литва, Эстони, Польш, Болгар болон Румынд байгуулахаар болсон байна. 

 

Энэхүү Германы шуурхай хүчний цэргүүдийн 40 хувь нь П3 загварын гар буу байхгүй байснаас гадна автомат буунууд байх ёстой хэмжээнээс 30 хувиар, шөнийн дуран 76 хувиар дутуу байжээ. Энэ бол Германы армид гарч байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн жил Бундестагын батлан хамгаалах асуудал хариуцсан хороо Германы агаарын хүчний 89 сөнөөгч онгоцноос зөвхөн 38 нь үүрэг гүйцэтгэх боломжтой, үлдсэн нь засварт байгаа гэж мэдэгдэж байсан юм.

 

НАТО-ын 28 гишүүн улс тус тусын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл зөвхөн 4 гишүүн улс энэ шаардлагыг одоогоор хангаж байна. Германчууд 2013 оны байдлаар ДНБ-ийхээ 1,3 хувийг батлан хамгаалах салбарт зориулжээ. Гэхдээ Германы армид гарч байгаа эдгээр ноцтой байдал нь зөвхөн хөрөнгө мөнгөний дутагдлаас хамааралгүй бололтой. Судлаачид, батлан хамгаалах төсвийн буруу хуваарилалт болон үр ашиггүй зарцуулалт тодорхой хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэж байна.

 

Төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдахгүй байна. Европын холбооны гишүүн улсуудын батлан хамгаалах зардлыг нийлүүлбэл Пентагоны төсвийн талтай тэнцэнэ. Гэтэл тэдний байлдах чадвар АНУ-ын армийн аравны нэгд ч хүрэхгүй байна. Сэм Өздэмир, Германы ногоон намын гишүүн.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Your Name:*
E-Mail:
Comment:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Security Code: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.